Шинэ жилийн баярыг тохиолдуулан хүүхэд багачууд та бүхэндээ зориулж адал явдалт хүүхдийн жүжгийг Аз жаргалын өргөө "Хүннү Шоппинг Молл"-н B1 давхрын тайзнаа 12 сарын 26, 27-ний өдрүүдэд үнэ төлбөргүй толилууллаа.
Аз жаргалын өргөө "ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ"-н зүгээс "Halloween" аймшгийн баярыг тохиолдуулан хүүхэд багачууддаа адал явдалт "МАНГААХАЙ НАЙЗУУД " бүжгэн жүжгээ В1 давхрын тайзнаа 10 сарын 30, 10 сарын 31-ний өдрүүдэд үнэ төлбөргүй толилууллаа.
Хүннү шоппинг молл нь үйл ажиллагаагаа эхлэн 10 жил болжээ. 2015 оны гуравдугаар сарын 20 буюу олон улсын аз жаргалын өдөр нээлтээ хийсэн. Шоппинг моллын стандартын дагуу энтертэйнмент төвүүд, олон улсын албан ёсны брэндүүд, моллын нэгдсэн менежментийг хослуулсан Монгол улсдаа анхдагч шоппинг молл юм. Аз жаргалын өргөө уриатай эхлүүлсэн энэхүү төсөл 10 жилийн ойгоо угтаж байна.